СҮХБААТАР: Үзэсгэлэн худалдааг 130 үйлдвэрлэгч зорин иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024 оны есдүгээр сарын 20 /МОНЦАМЭ/. "Намрын ногоон өдрүүд Сүхбаатарт үйлдэрлэв- 2024" үзэсгэлэн худалдаа болж байна. Жил
бүр болдог тус үзэсгэлэн худалдааг энэ жил 12 сумын 130 үйлдвэрлэгч зорин иржээ.
Хүнсний ногоо, гурилан болон махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, хөнгөн үйлдвэрлэл, гар урлалын бүтээгдэхүүнийг орон нутгийн иргэдэд худалдан борлуулж байна. Зүүн бүсийн хамтын ажиллагааны хүрээнд Дорнод, Хэнтий аймгийн орон нутгийн брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэнг ч дэлгэжээ.
Малчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээ, мэдээллийг олон нийтэд танилцуулах, борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцуулах, аймгийн шилдэг бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор жил
бүр зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаа 9 дүгээр сарын 20,
21-ний өдөр үргэлжилнэ.
Улаанбаатар