Ерөнхий сайд УИХ-ын чуулганд мэдээлэл хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-10-15 13:11:41

УИХ-ын Намрын чуулганы энэ сарын 21-ны нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийхээр төлөвлөжээ. 

"Засгийн газрын цаг"-аар хийх уг мэдээлэл нь Төрийн өмчийн болон өмчийн бус сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдал, цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдүүд бүрэн хамрагдах боломжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар байх аж.

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 12-15-ны өдрүүдэд Япон Улсад албан ёсны айлчлал хийсэн бөгөөд өнөөдөр айлчлалаа өндөрлүүлж байгаа юм.

Н.Туяа

Гэрэл зургийг Т.Чимгээ 

 

Холбоотой мэдээ