Нүхтийн аманд барьж буй авто замыг ирэх сарын 10-нд нээнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Наадамчдын замаас Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто замын ажил үргэлжилж байна.
Авто замын
хөдөлгөөнийг ирэх сарын 10-нд нээх юм. Гүйцэтгэгчээр “Борхойн зам” ХХК
ажиллаж байгаа. Иргэдийн
зорчдог гол зам тул эгнээ бүрээр нь зам хаан, авто зам тавих юм. Мөн борооны ус зайлуулах шугам хоолой
суурилуулах, авто замын дэргэдэх хөвөөг өнгөн хучилттай зэрэгцүүлж хийсний
дараа нэг метр өргөнтэй явган хүний зам барихыг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлжээ.