Казахстан Улсаас ялтан шилжүүлж авав
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬЭнэ сарын 10-ны өдөр манай улс Казахстан Улсаас ялтан шилжүүлж авав.
Иргэн Ш нь тус улсад ял эдэлж байгаад үлдсэн ялаа эх орондоо эдлэх хүсэлт гаргасан байна. Түүний хүсэлттэй холбогдуулж Монгол, Казахстаны холбогдох байгууллагууд хэлэлцэн тохиролцож, эх орон руу нь буцаасан аж.
Монгол Улс ялтан шилжүүлэх гэрээг 9 улстай байгуулсан бөгөөд Ялтан шилжүүлэх тухай Европын зөвлөлийн конвенцид 2015 онд нэгдсэн орсноор Европын Холбооны гишүүн 27 улс болон гишүүн бус 19 улстай ялтан шилжүүлэх эрх зүйн орчин бүрдсэн юм.
Б.Туул