ДОРНОГОВЬ: Газар нутгийн 90 орчим хувь нь цөлжилтөд өртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-09-11 12:57:27

Сайншанд, 2024  есдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Нийт нутаг дэвсгэрийн 90 орчим хувь нь цөлжилтөд өртсөнөөс 10,2 хувь нь нэн хүчтэй, 43,4 хувь нь хүчтэй, 32,2 хувь нь дунд зэрэг гэсэн үзүүлэлттэй байгааг аймгийн ЗДТГ-аас гаргасан 2022 оны мэдээлэлд тэмдэглэжээ.


Говь нутагт сүүлийн жилүүдэд хур бороо багатай байсан төдийгүй уул уурхайн үйлдвэрлэл нэмэгдсэн зэрэг байгалийн болоод хүний хүчин зүйлээс шалтгаалж бэлчээр талхлагдаж цөлжилт үүсэх шалтгаан болсон байна.


Дорноговь аймгийн Цаг уур, орчны шинжилгээний газраас 2024-2025 оны өвөлхаврын бэлчээрийн даацын судалгааг гаргасан.


Судалгаанаас үзэхэд нийт нутгийн 47 хувьд бэлчээрийн нөөцтэй20 хувьд бэлчээр хүрэлцээтэй21 хувьд даац 1-3 дахин хэтэрсэн, дөрвөн хувьд даац 3-5 дахин хэтэрсэн, найман хувьд даац олон дахин хэтэрсэн үзүүлэлт гарчээ.


Холбоотой мэдээ