ДОРНОГОВЬ: Явуулын амбулаторийн үзлэг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-09-09 12:17:10

Сайншанд, 2024 оны есдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд явуулын амбулаторийн үзлэгийг өнөөдрөөс эхлэн сумдад зохион байгуулж байна.


Дотор, мэдрэл, эх барих эмэгтэйчүүд, арьс, бэлгийн замын халдварт өвчин, хүүхэд, эхо, зүрхний цахилгаан бичлэг зэрэг нарийн мэргэжлээр үзлэг хийж, иргэдэд зөвлөгөө өгөхөөс гадна шаардлагатай тохиолдолд гуравдугаар шатлалд шилжүүлэх ажлыг ч зохион байгуулдаг юм.


Явуулын үзлэгийг Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/147 дугаар тушаал, аймгийн Засаг даргын 2024 оны А/394 дүгээр захирамжийн дагуу хэрэгжүүлж байна. Эмч нар өнөөдөр Айраг суманд ажиллаж байгаа бол маргааш Даланжаргалан суманд ажиллах хуваарь гаргажээ. Явуулын амбулаторийн үзлэгийг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.

Холбоотой мэдээ