ОРХОН: Сургууль, цэцэрлэгийн ойролцоо 228 ширхэг хяналтын камер суурилуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 есдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/.
Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор сургууль, цэцэрлэгийн
ойр орчмын 44 цэгт 228 ширхэг хяналтын камер байршуулжээ.
Орхон аймаг энэ жил 2,2 тэрбум
төгрөгөөр хяналтын камеруудаа шинэчилж, сайжруулахын зэрэгцээ нэмж 363 камер
суурилуулсан байна. Шинээр суурилуулсан камерийн дийлэнх нь сургууль,
цэцэрлэгийн орчимд байна. Тухайлбал, сургуулийн ойролцоох 16 цэгт 274 сая төгрөгөөр 100 ширхэг хөдөлгөөнт
камер, цэцэрлэгийн ойролцоох 28 цэгт 128
ширхэг камер суурилуулжээ.