ӨВӨРХАНГАЙ: Хоёр сурагч Флэйкс хөтөлбөрт тэнцэн АНУ-д суралцахаар явлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙАрвайхээр, 2024 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. АНУ-ын Засгийн газраас санхүүждэг FLEX буюу “Ирээдүй манлайлагчдын солилцооны хөтөлбөр”-т Өвөрхангай
аймгаас хоёр сурагч тэнцжээ.
Арвайхээр
сумын ерөнхий боловсролын
Мэргэд сургуулийн 11б ангийн
сурагч Н.Анхилуун, 1 дүгээр сургуулийн сурагч И.Дуламсүрэн нар АНУ-ын Төрийн департаментын 100
хувийн тэтгэлгээр тус улсад суралцахаар зорилоо.
1992 оноос хэрэгжиж эхэлсэн Future Leadership Exchange (FLEX) хөтөлбөр нь ахлах ангийн сурагчдыг АНУ-ын ахлах сургуульд нэг хичээлийн жил суралцах, америк айлд амьдарч, тус улсын соёлтой танилцах боломжоор хангадаг байна. Уг хөтөлбөрийг 2017 оноос эхлэн Монгол Улсад хэрэгжүүлж, жил бүр 20 сурагчийг шалгаруулан АНУ-д сургаж байна.