Дал гаруй мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
oyundelger@montsame.gov.mn
2024-09-02 14:12:39

Улаанбаатар, 2024 оны есдүгээр сарын 2 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 77 285 хүүхэд элсэн суралцаж байна.


Тэдний 38 398 нь Улаанбаатар хотын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах юм. Тодруулбал, Багануур дүүрэгт 620, Багахангайд 113, Баянголд 5807, Баянзүрхэд 10.425, Налайхад 882, Сонгинохайрханд 7890, Сүхбаатарт 3178, Хан-Уулд 6699, Чингэлтэйд 2785 хүүхэд байна.


Сурагчдын нэг, хоёрдугаар улирлын амралтыг даваа гарагт эхлүүлж, баасан гарагт дуусгахаар болсон билээ. Нэгдүгээр улирлын амралтыг 12 дугаар сард, хоёрдугаар улирлын амралтыг 4 дүгээр сард, гуравдугаар улирлын амралтыг зургаадугаар сард төлөвлөжээ

Холбоотой мэдээ