Украинтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээгээ ОХУ цуцаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-13 13:51:11

МОСКВА. /TASS/. Газрын тосны бүтээгдэхүүн дамжуулах магистраль хоолойнуудыг ашиглахад хамтран ажиллах тухай ОХУ-Украины Засгийн газар хоорондын хэлэлцээрийг цуцлах тогтоолыг ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев баталсан байна.

“1995 оны долдугаар сарын 26-нд Москва хотноо байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн дамжуулах магистраль хоолойнуудыг хамтран ашиглах тухай ОХУ болон Украины Засгийн газруудын хооронд байгуулах хэлэлцээрийг цуцлах саналыг Оросын Гадаад хэргийн яам болон Эрчим хүчний яам гаргасныг ОХУ-ын олон улсын гэрээний тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу хүлээн авлаа. Уг шийдвэрийг Украины талд мэдэгдэхийг ОХУ-ын Гадаад хэргийн яаманд даалгасугай” гэж тогтоолд дурдсан байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ