Мэргэжлийн ангиудын бэлтгэл бэлэн байдлыг шалгалаа

Орон нутагт | Дархан-Уул
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 13:43:34

Намрын хуурайшилтын үе эхэлж байгаатай холбогдуулж ой хээрийн болон объектын болзошгүй түймрээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг хангуулах тухай Дархан сумын Засаг даргын 366 дугаар захирамж гарсан.

Үүний хүрээнд Дархан сумын “Гамшгаас хамгаалах орон тооны бус штаб”, аймгийн Онцгой Байдлын газар, Байгаль Орчны газар хамтарч мэргэжлийн ангиудын дайчилгааны бэлтгэл, бэлэн байдлыг шалгах ажлыг зохион байгууллаа. Мөн үеэр Ойн тухай хууль, Галын аюулгүй байдлын тухай хууль зэрэг холбогдох хуулиудыг үндэслэж хийгдсэн уг үзлэгт нийт 15 аж ахуй нэгж байгууллага хамрагдахаас 12 байгууллага хамрагдав. Түймрийн үед хэрэглэх багаж хэрэгслээс авхуулаад мэргэжлийн ангиудын бэлтгэл, бэлэн байдал хангалттай биш байгааг албаныхан анхааруулаад дутуу зүйлсээ сайтар базаах үүрэг өглөө.

                                                  Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ