Оршуулгын газрын дэргэд мешид барьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-13 03:26:32

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын оршуулгын газрын дэргэд сая Мустафа Фурхан Чолак нэрэмжит мешид(мөргөлийн ордон)-ийн нээлт боллоо.

Нээлтийн арга хэмжээнд мешидүүдийн тэргүүн имаам, төлөөлөгчид оршин суугчид оролцлоо. Тус мешидийн тэргүүн имаамаар Х.Нурболат  ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд 30 гаруй мешид үйл ажиллагаа явуулж байна. Дашрамд нь дурдахад мешидэд мусульманчууд өдөрт таван удаа намааз (мөргөл) үйлддэг бөгөөд баасан гарагт заавал мешидэд очиж олон хүнтэй хамт мөргөл үйлдэх нь буянтай хэмээн номлодог байна. Мешид нь Аллаах Эзэнтэй санаа сэтгэлээр золгон залбирах байр тул энэ байр ямагт цэвэр үзэмжтэй, хүмүүс мөргөл үйлдэх бүрдээ гар хөлөө угаан ариусах цэвэр  устай байдаг байна. 

Ш.Айзаря

Холбоотой мэдээ