ОУВС-ийн ажлын хэсэг манай эдийн засгийн нөхцөл байдалтай танилцана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2016-10-12 19:22:41

ОУВС-ийн ажлын хэсэг энэ сарын 20-ны өдөр Монгол Улсад ирж ажиллахаар болжээ.

Тэд Монголын эдийн засгийн нөхцөл байдалтай танилцах юм байна. АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн 7 хоногт болсон Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч албаны төлөөлөгчдийн хамт оролцсон.  Энэ үеэр ОУВС, Дэлхийн банкны удирдах албан тушаалтнууд болон хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон байна.

 Б.Заяа 

Холбоотой мэдээ