Олон улсын стандартын байгууллагын Ази, номхон далайн бүс хариуцсан захирал Стевен Лүисийг хүлээн авч уулзлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khandmaa@montsame.gov.mn
2024-08-19 14:46:28
Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Стандарт, хэмжил зүйн газрын дарга С.Батбаатар болон бодлогын газрын удирдлага, албан хаагчид Олон улсын стандартын байгууллага /ISO/ Ази, Номхон далайн бүс хариуцсан захирал Стевен Лүисийг хүлээн авч уулзлаа.
 
Монгол Улсын Стандарт, хэмжил зүйн байгууллага нь 1979 онд ISO-гийн гишүүн орон болж нэгдсэн бөгөөд тус байгууллагууд хамтын ажиллагааны арвин түүхтэй юм.
 
Энэхүү уулзалтаар Стевен Лүис Олон Улсын Стандартын байгууллага болон Стандарт, хэмжил зүйн газрын хамтын ажиллагааны түүх, олон улсын стандартын салбарт эзлэх байр суурийн талаарх мэдээллийг хүргэсэн юм. Мөн цаашид Олон Улсын стандартын байгууллагын зүгээс Стандарт, хэмжил зүйн газрын албан хаагчдын ур чадварыг улам сайжруулах, Олон улсын стандартын байгууллагын гишүүн орнуудтай уулзалт хурлыг Монгол Улсад зохион байгуулах, Ухаалаг стандарт төслийн нэг хэсэг болж ажиллах, Үндэсний стандартыг Олон Улсын стандарт болгох зэрэг ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэхэд дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.




 
Холбоотой мэдээ