Мандалын баг хүрэл медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-12 14:59:40

Улаанбаатар хотоо болсон Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шоовдорын нэрэмжит волейболын тэмцээнээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын тамирчид хүрэл медаль хүртлээ.

Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шоовдорын нэрэмжит “Супер-8” Идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р сургуулийн багш, спортын мастер Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай “Сэлэнгэ-Зүүнхараа” баг хүрэл медаль хүртжээ.

Мөн тус багийн тамирчин н..Хонгор, н.Батбаяр нар шилдэг тамирчид болж, н.Өсөхбаяр шилдэг холбогчоор шалгарчээ.

Сэлэнгэ аймаг Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ