Сумын Иргэдийн төлөөлөгчдийн уулзалт зөвлөгөөн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-10-08 12:53:06

Дархан-Уул аймгийн Дархан сумын ИТХ-ын Ажлын албанаас эрхлэн Төлөөлөгчдөө мэдээлэл, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор уулзалт хийлээ.

Уулзалтын үеэр “Сумын ИТХ-ын Тэргүүлэгчид энэ оны хурлуудаараа сум, орон нутгийн бодлого шийдвэрт туссан хэд хэдэн тогтоолыг баталсан” гэж сумын ИТХ-ын дарга Т.Тулгаа хийсэн мэдээлэлдээ онцлов. Тухайлбал: “Газар”-тай холбоотой тогтоолыг баталгаажуулсан. Багуудын хилийн заагийг шинэчлэн тогтоосон, Хараа голын ай савын 1350 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан, Дархан сумын 2014-2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавьж шалгалт хийх ажлын хэсгийг байгуулсан байна.

Тус ажлын хэсгийн гишүүдэд цаасан хэлбэрээр ажлаа үзэх биш яг газар дээр нь явж ажиллах чиглэл өгчээ. Түүнчлэн тус уулзалтын үеэр “Нутгийн удирдлага” сэтгүүл, гадаад харилцааг өргөжүүлэх талаар болон төлөөлөгчдийг бие дааж хэрэгжүүлсэн ажлын тайлан мэдээлэл, Хурлын дэргэдэх хороодын тайлан зэргийг Ажлын албанд хүргүүлэх хэрэгтэй” гэж сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Болдбаатар хэллээ.

Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ