ХОВД: Оюутан цэргүүд тангараг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДЖаргалант, 2024 оны наймдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Оюутан цэрэг хөтөлбөрт энэ жил Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий аймгаас 70 гаруй оюутан хамрагджээ.
Тэд Зэвсэгт хүчний 123 дугаар ангид алба хааж, энэ сарын 9-ний өдөр цэргийн тангараг өргөлөө.
Оюутан цэрэг хөтөлбөр нь баруун бүс нутагт 2016 оноос эхлэн хэрэгжиж байна. Өнгөрсөн хугацаанд баруун бүсийн таван аймгаас 700 гаруй оюутан уг хөтөлбөрт хамрагдаж, цэргийн эрдэмд суралцсан юм.