Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида Монгол Улсад хийх айлчлалаа цуцлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-08-09 14:23:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишида энэ сарын 9-12-ны өдрүүдэд Казахстан, Узбекистан, Монгол Улсад тус тус хийхээр төлөвлөж байсан албан ёсны айлчлалаа цуцалсан болохыг Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.


Япон Улсын Миязаки мужид энэ сарын 8-нд газар хөдөлсний улмаас илүү өргөн хүрээг хамарсан хүчтэй газар хөдлөлт болох магадлал нэмэгдсэн байна. Энэ тухай тус улсын Цаг уурын агентлагаас мэдээлж, иргэдэд сэрэмжлүүлэг гаргаад буй аж.



Холбоотой мэдээ