Холливудын найруулагч Д.Линч уушгины архаг өвчин тусжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-08-06 17:04:59

ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны наймдугаар сарын 6 /AFP/. Холливудын нэрт кино найруулагч Дэвид Линч эмфизем буюу уушгины архаг өвчтэй болсон ч, энэ нь түүний тэтгэвэрт гарах шалтгаан болохгүй гэдгийг даваа гарагт мэдэгджээ.


Тийм ээ, би олон жилийн турш тамхи татсаны уршгаар эмфиземтэй болсон гэж Д.Линч X хуудсандаа бичсэн байна. Өдгөө 78 настай найруулагч Британийн Sight and Sound кино урлагийн сэтгүүлд ярилцлага өгөхдөө, дээрх оношийн талаар өгүүлсэн байна. Энэ өвчин нь түүний хөдөлгөөний чадварт нөлөөлж байгаа тул зөвхөн зайнаас кино найруулах боломжтой болж байгаа талаар хэвлэлүүдэд бичжээ.


Америкийн найруулагч амьсгал давчдахад хүргэдэг уушгины архаг өвчин туссанаа "тамхи татсаны шан” гэж тодорхойлсон байна. 


Нийгмийн сүлжээн дэх нийтлэлдээ Д.Линч сүүлийн хоёр жил гаруйн турш тамхи татаагүй, биеийн байдал нь маш сайн байгааг дурдаад, “Би аз жаргалаар дүүрэн байна, би хэзээ ч тэтгэвэрт гарахгүй. Та бүхэн миний төлөө санаа зовниж байгаад үнэхээр их талархъя” хэмээжээ.


Д.Линч нууцлаг жанрын телевизийн цуврал болох Twin Peaks, Оскарт нэр дэвшсэн Mulholland Drive”, Blue Velvet”, “The Elephant Man” зэрэг киногоороо олонд танигдсан билээ. Түүний оролцсон кинотой холбоотой сүүлчийн төсөл нь 2017 онд Америкийн Showtime сувгаар цацагдсан Twin Peaks: The Return хэмээх нэртэй “Twin Peaks”-ийн гурав дахь цуврал байжээ.

Холбоотой мэдээ