Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 12.3 их наяд төгрөгт хүрэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-08-06 09:02:19

Улаанбаатар, 2024 оны наймдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 12.3 их наяд төгрөгт хүрсэн тухай Монголын хөрөнгийн биржээс мэдээлжээ.


Өнгөрсөн 7 хоногийн арилжааны үзүүлэлтээр ТОП-20 индекс 50,228.93 нэгж болж, өмнөх 7 хоногоос 3.05 хувиар өссөн байна. Энэ нь Топ-20 индекс хоёр дахь удаагаа түүхэндээ 50 мянган нэгжийн түвшнийг даваад буй үзүүлэлт юм. Үүний өмнө, долоодугаар сарын 31-ний өдөр анх удаа 50 мянган нэгжийг давжээ.


АПУ ХК нэгж хувьцаанд 55 төгрөг, нийт 58.5 тэрбум төгрөгийг энэ оны эхний хагас жилийн ногдол ашигт хуваарилна.


Өнгөрсөн 7 хоногийн сүүлийн өдрийн арилжаагаар 43 хувьцаат компанийн 833.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий 851 мянга 159 ширхэг хувьцаа арилжив. Үүнээс 19 компанийн хувьцааны ханш өсөж, 15 компанийн хувьцааны ханш буурсан бол 9 компанийн ханш тогтвортой байлаа.


“Дархан хөвөн” (DAH +15.00%), “Крипто үндэстэн” (CNF +12.70%), “Бодь даатгал” (BODI +9.96%) зэрэг ХК-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Жуулчин дюти фрий” (SUL -14.61%), “Ремикон” (RMC -8.62%), “Төрийн банк” ХК (SBM -1.88%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв. Үүнээс гадна АПУ ХК нэгж хувьцаанд 55 төгрөг, нийт 58.5 тэрбум төгрөгийг энэ оны эхний хагас жилийн  ногдол ашигт хуваарилахаа мэдээллээ.

Холбоотой мэдээ