Ховд аймгийн музейг Галдан бошигт хааны нэрэмжит болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-08-02 18:13:27

Жаргалант, 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Галдан бошигт хаан мэндэлсний 380 жилийн ойн баяр Ховд аймагт өргөн дэлгэр болж байна.


Өнөөдөр Ховд аймгийн Музейг Галдан бошигт хааны нэрэмжит болголоо.  Аймгийн ИТХ-ын хүндэтгэлийн хуралдааны үеэр уг шийдвэрийг  гаргажээ. 


Онцлоход, Галдан бошигт хааны нэрэмжит Ховд аймгийн Музейд 3000 гаруй ховор үзмэр бий. 

 

Музейн хамт олон Галдан бошигт хаан мэндэлсний 380 жилийн ойд зориулсан "Мөнхөд дурсагдах баатар" сэдвэт үзэсгэлэн гаргаж байна. 


Өв соёлын хүрээлэнд дэлгэсэн тус үзэсгэлэн энэ сарын 4-ний өдөр хүртэл үргэлжилнэ.





.


Холбоотой мэдээ