ДУНДГОВЬ: Найман байршилд 11 байгаль хамгаалагч үүрэг гүйцэтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-08-02 09:08:20
altantogos

Мандалговь, 2024 оны наймдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Дэлхий нийтээр 7 дугаар сарын 31-ний өдрийг Дэлхийн байгаль хамгаалагчдын өдөр болгон тэмдэглэдэг.


Монгол Улсад 2007 оноос энэхүү өдөр байгаль, соёлын өвийг хамгаалахад зүтгэж буй байгаль хамгаалагчдыг алдаршуулж, хүндэтгэл үзүүлэх, тэдний үйл ажиллагааг сурталчлан таниулах зэргээр тэмдэглэж байна.


2022 оны байдлаар Дундговь аймагт улсын тусгай хамгаалалттай 4, аймгийн тусгай хамгаалалттай 18, сумын тусгай хамгаалалттай 216 газар байдаг. Өөрөөр хэлбэл аймгийн нийт газар нутгийн 28,7 хувь нь улс, аймаг, сумын тусгай хамгаалалтад хамаарагддаг юм.


Өнөөдрийн байдлаар улсын тусгай хамгаалалттай Дэлгэрхангай уул, Бага газрын чулуу, Загийн ус, Их газрын чулуу байгалийн цогцолбор газар болон аймгийн тусгай хамгаалалтад байдаг Баянжаргалан сумын Аргын хад, Уул хадарганатай, Цагаан суварга, Дэл-Уул, Тогоогийн рашаан, Хаалган хад гэсэн 8 байршилд 11 байгаль хамгаалагч үүрэг гүйцэтгэж, 36 идэвхтэн байгаль хамгаалагч ажиллаж байна. 





Холбоотой мэдээ