Зам тээврийн ослоор 3 хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-10-11 16:55:01

ЗЦГ-ын ЖШУХ-т өчигдөр зам тээврийн ослын 371 дуудлага бүртгэгдэн, 3 хүн нас барж, 8 хүн хүнд хөнгөн гэмтжээ. 

Тодруулбал Дорноговь аймгийн Даланжаргалан сумын “Элдэв” багийн нутаг Даланжаргалан сумаас 35 км-т асфальтан замд H.Sonata-7 маркийн автомашины жолооч Д T.Prius маркийн автомашинтай мөргөлдөж, зорчигч 33 настай М-н амь нас хохирч, 4 хүн гэмтсэн байна. 

Мөн Төв аймгийн Жаргалант сумаас зүүн тийш 5 км-т “Хоёр гозгор” гэх газар шороон замд M.Fuso автомашины жолооч М явган зорчигч А-г мөргөж амь насыг нь хохироосон осол гарчээ.

Н.Туяа

 

Холбоотой мэдээ