Эрхээ шилжүүлэн өглөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн бүсийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөр болох CASP-AP-ын удирдах зөвлөлийн 19 дүгээр хурал Филиппин Улсын Манила хотноо энэ сарын 23-24-нд болж байна.
Хурлын
даргалагч, ИНЕГ-ын Бодлогын
хэрэгжилтийн хэлтсийн дарга Ч.Одгэрэл нээж үг хэллээ. Тэрбээр, CASP-AP-ын удирдах зөвлөлийн
18 дугаар хурлыг 2023-2024 онд даргалж, өнгөрсөн нэг жилд амжилттай
ажиллажээ. Энэ удаагийн хурлын үеэр Филиппины Тээврийн аюулгүй
байдлын албаны дарга Jose A.Briones-д хурлыг даргалж, удирдан зохион
байгуулах эрхээ шилжүүлэн өглөө.
CASP-AP-ын удирдах зөвлөлөөс Монгол Улс нь Иргэний нисэхийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны хөтөлбөрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тус хурлыг даргалах хугацаандаа хөтөлбөрийн хэрэгжилтийг бүх талаар дэмжин, төлөвлөсөн ажлаа үр дүнтэй, сайн хийж гүйцэтгэсэн гэж дүгнэснийг ИНЕГ мэдээлжээ.