ӨВӨРХАНГАЙ: Эсгий урлалын баярыг 13 дахь жилдээ тэмдэглэлээ
ФОТО МЭДЭЭХужирт, 2024 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монгол эсгий урлалын баярыг 13 дахь жилдээ энэ сарын 22-ны өдөр Хужирт сумын Шавар түрүүний ам хэмээх газарт хийлээ.
Өвөрхангай аймгийн томоохон эвент болох энэ баяраар эсгий хийх монгол уламжлалыг түгээн дэлгэрүүлж, гүү саах, гэр барих, бөх барилдах, морь уралдах өв соёлыг гадаад, дотоодын зочдод танилцууллаа.