ӨВӨРХАНГАЙ: Арвайхээр – Мандалговь – Чойр чиглэлийн замын ажил эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ 
                                                                    Арвайхээр, 2024 оны долоодугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Арвайхээрээс Мандалговь чиглэлийн авто замын ажил эхэллээ.
2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр – Мандалговь – Чойр чиглэлийн хэвтээ тэнхлэгийн 505 км авто замыг барих 17,9 тэрбум төгрөгийн төсвийг баталсан.
 
Энэ бүтээн байгуулалтын эхний үе шат болох Арвайхээр – Мандалговь чиглэлийн 2.61 км авто зам болон Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн авто замтай нийлэх 2 түвшний уулзвар 6.12 км замын ажлыг 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлүүлж, 11 дүгээр сарын 20-нд ашиглалтад оруулна.
Замын ажил эхэлж байгаатай холбогдуулан Улаанбаатараас Арвайхээр чиглэлийн А0301 улсын чанартай авто зам буюу Улаанбаатар талаасаа 410-412 дахь километрт түр замаар зорчуулах аж.

 Улаанбаатар
        Улаанбаатар
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 																								
				
             
                    