БУЛГАН: Хүүхэд хамгааллын баг уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2024-07-11 13:53:21

Булган, 2024 оны долоодугаар сарын 11  /МОНЦАМЭ/. Булган аймгийн баяр наадмаар Хүүхэд хамгааллын баг уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.


Нийт 220 уралдаанч хүүхэд бүртгүлснээс 180 хүүхэд уралдааны замд гарч, 2 хүүхдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлсэн байна.


Энэ жилийн баяр наадмаар Булган аймгийн хүүхэд хамгааллын багууд урьдчилан сэргийлэх, зөвлөгөө өгөх ажлыг нягт зохион байгуулж ажилласны үр дүнд уясан хүлгүүд нь хурдан, уралдаанч хүүхдүүд нь хийморьтой өргөн дэлгэр наадлаа.







Холбоотой мэдээ