Зүүн бүсийн багш нарын тэн хагас нь Дорнод ИС-ийн төгсөгч байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-10 14:49:19

“25 жилийн хугацаа гэдэг өндөр нас биш ч хөгжлийнхөө гарааг эхлүүлсэн бүтээлч, хөгжил дэвшилд түлхэц өгсөн он жилүүд байж чадлаа. Зүүн бүсийн ЕБС-иудын багш нарын тэн хагас нь Дорнод Их сургуулийн төгсөгчид байдаг” гэсэн үгээр Дорнод Их сургуулийн захирал О.Янжмаа 25 жилийн ойн ёслолын ажиллагааг нээсэн юм.

1991 онд зүүн аймгуудыг бага ангийн болон цэцэрлэгийн багшаар хангах Багшийн сургууль нэртэйгээр үүдээ нээж байсан тус сургууль өнөөдөр Их сургууль болж өргөжин 25 жилийн ойгоо тэмдэглэж байна.

Дорнод Их сургууль дэргэдээ түшиц цэцэрлэг, математик гадаадад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ахлах сургууль, Монгол судлалын төв, Бизнес инкубатор төвийн гарааны компаниуд, Хэвлэх үйлдвэр зэргийг ажиллуулж, зүүн бүсээр тогтохгүй гаднын орны оюутнууд хүлээн авдаг үндэсний томоохон сургуулиудын нэг болж чаджээ. Эдний хамт олон Зүүн бүсэд судлаачдын тоог нэмэгдүүлэх, иргэдийг орон нутагтаа ахисан түвшний сургалтад хамрагдах боломжоор ханган магистр, докторын сургалт явуулж байна. Энэ намар гаднын орны 80 гаруй суралцагч хүлээн авсны дотор анхны докторант судлаачийг авчээ. 

Б.Туяа

 

Холбоотой мэдээ