Аравдугаар сарын 10-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2016-10-10 08:54:13

Төрийн ордонд УИХ дахь намын бүлгүүд хуралдана.

09.00 цагт Пума империал зочид буудалд “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн үүрэг оролцоо” Зүүн хойд Азийн бүсийн хурал болно.

10.00 цагт  МҮХАҮТ-д ХХААХҮЯ, Азийн Бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн төв, НҮБ-ын ХХААБ хамтран “Органик хүнс хөдөө аж ахуйн үндэсний анхдугаар чуулган” зохион байгуулна.

10.00 цагт Төрийн ордонд НҮБ-ын “Хотуудыг гамшигт тэсвэртэй болгох” санаачлагад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нэгдэх үйл ажиллагаа болно.

11.00 цагт "Mонгол ньюс" мэдээллийн төвд СЭМҮТ-өөс Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдрийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт БОАЖЯ-ны “Хаан” танхимд Шонхор шувууны экспорт, Орхон голын бохирдол болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

14.00 цагт Улаанбаатар хотын цагдаагийн газарт НЗД С.Батболд тус байгууллагын үйл ажиллагаатай танилцана.

Холбоотой мэдээ