СҮХБААТАР: Дэлхийн аваргад оролцох тамирчид Улаанбаатарт бэлтгэлээ хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-06-19 16:46:07

Баруун-Урт, 2024 оны зургаадугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Өсвөр үеийн сагсан бөмбөгийн U18 насны сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох Сүхбаатар аймгийн баг тамирчид Улаанбаатар хотноо UG Arina-д бэлтгэлээ хийж байна.


Тэмцээн дугаар сарын 27-ноос 7 дугаар сарын 3-ны хооронд Макао улсад болно. Баг тамирчид 16 хүний бүрэлдэхүүнтэй оролцоно. Тамирчдаас гадна "Нэг мөрөөдөл" сагсан бөмбөгийн клубийн менежер, дасгалжуулагч, орчуулагч хамт явна. Тэдний зардалд ойролцоогоор 70 сая төгрөг шаардлагатай. Тиймээс аймаг, улсын хэмжээнд "Мөрөөдлөө асаая" хандивын аяныг өрнүүлсэн. Одоо ч иргэд, ААНБ-ууд тэднийг дэмжиж, хандив өгсөөр байгаа юм. Өчигдөр л гэхэд тамирчид болон арын албаныхны хувцас, бусад дагалдах хэрэгслийг "Нэт капитал" санхүүгийн группээс ивээн тэтгэхээр болсноо мэдэгджээ.


Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд улсаа төлөөлөн оролцох баг тамирчидтай Монголын сагсан бөмбөгийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Төгсжаргал уулзаж, амжилт хүссэн байна.

 

Холбоотой мэдээ