Эрчим хүчний шугамыг шинэчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2016-10-10 05:07:11

Завхан аймаг эрчим хүчний чадлын дутагдлаас бүрэн чөлөөлөгдлөө.

Тухайлбал Завханы төв Улиастай сумын 110/35/10кВ-ын "Улиастай" дэд станцын хүчин чадал 6,3мВа ба шинээр 16мВа өргөтгөлийн ажлыг хийгээд байна. Энэхүү өргөтгөлийн ажлыг хийснээр Завхан аймаг болон Говь-Алтай аймаг эрчим хүчний чадлын дутагдлаас ойрын 50-100 жилдээ бүрэн чөлөөлөгдөх боломжтой юм. Эрчим хүчний дэд станцын өргөтгөлийн ажлыг "АУЭХС" ТӨХК хариуцан ажиллаж байна хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.

Дашрамд Завхан аймаг эрчим хүчний дэд станцын өргөтгөл, хүчдэлийг сайжруулах шугамын ажлыг өнгөрсөн 2014 оноос Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хийгээд байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Завханы 11 сум, Улиастайн зургаан багийн гэр хороолол, орон сууцны айл өрхийн 90 орчим хувийн эрчим хүчний дэд станцыг шинэчлээд буй юм.

Б.Мягмарсүрэн/Завхан/

Холбоотой мэдээ