СЭЛЭНГЭ: Алтанбулаг болон Сүхбаатар боомтоор нэвтэрсэн иргэдийн тоо нэмэгджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСүхбаатар,
2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Олон улсын автозамын шалган нэвтрүүлэх болон төмөр
замын Сүхбаатар боомтоор нэвтэрсэн иргэдийн тоо нэмэгджээ.
Тодруулбал, дээрх хоёр боомтоор давхардсан тоогоор 314.9 мянган зорчигч
нэвтэрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 81.9 мянган хүнээр буюу 35.1 хувиар нэмэгдсэн байна.
Нийт зорчигчийн 201.8 мянга буюу 64.1 хувь нь монгол иргэд, 113.2 мянга буюу 35.9 хувь гадаад
иргэд байна.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад
хилээр нэвтэрсэн монгол иргэдийн тоо 71.5 мянган хүнээр буюу 54.9 хувиар, гадаад иргэдийн тоо 10.4 мянган хүнээр буюу 10.1 хувиар тус тус өсжээ.