ОРХОН: Үндэсний их баяр наадмыг наймдугаар сарын 1, 2-нд тэмдэглэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-06-14 10:23:32
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/  Аймгийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Үндэсний их баяр наадмын зохион байгуулалтыг хэлэлцэж баталлаа.


Засгийн газрын 233 дугаар тогтоолоор Үндэсний их наадмыг Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэрийг бүтээн босгосон “Анхдагч, илгээлтийн эздийн 50 жил, хурдан морины 2024 оны Хангайн бүсийн уралдаантай хамтатган наймдугаар сарын 1,2-нд тэмдэглэх шийдвэрийн дагуу зарим зохион байгуулалтыг хийж байна.


Анхдагч, илгээлтийн эздийн 50 жилийн ой тохиож байгаатай холбоотойгоор баярын нээлт, хаалтад оролцох хүүхдийн урамшууллыг 100 мянган төгрөг болгон нэмэхээр шийдвэрлэлээ. Нийт 800 орчим хүүхэд оролцоно.


Баяр наадмыг зохион байгуулах хороо нь гадаад, дотоодын зочид төлөөлөгчдийг хүлээн авах Ёслол хүндэтгэл, Үндэсний бөх, Хурдан морь, Сур, шагайн харваа, Хэвлэл мэдээлэл, Хот тохижилт, чимэглэл, Хэв журам гэсэн 10 салбар хороотой байна.  Энэ жилийн баяр наадамд 1 тэрбум 28 сая төгрөг төсөвлөжээ.   

Холбоотой мэдээ