Дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна. Энэ нь дэлхий дахинд байгаль орчноо хамгаалахыг уриалах тэмдэглэлт өдөр юм.
НҮБ-ын Ерөнхий Ассeмблейн хурлаас жил бүрийн 6 дугаар сарын
5-ныг “Дэлхийн байгаль орчны өдөр” болгон тэмдэглэж байхаар 1972 онд тунхаглажээ. Үүнээс хойш
НҮБ-ын гишүүн орнууд байгаль орчныг хамгаалах талаар дэлхий дахинд зориулсан
сурталчилгааны томоохон үйл ажиллагааг жил бүр зохион байгуулсаар иржээ.
НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь энэ өдрөөр дамжуулан
байгаль орчны тулгамдсан асуудлуудад дэлхий нийтийн анхаарлыг хандуулж,
байгаль орчноо хамгаалан хайрлах нь хүн бүрийн үүрэг хариуцлага болохыг
таниулах, тогтвортой хөгжлийг дэмжих зорилго агуулдаг аж.