БАЯН-ӨЛГИЙ: Энэ сард олон жилийн дунджаас бага хур тунадас орно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
Өлгий, 2024 оны зургаадугаар сарын 3 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад энэ сард тус аймгийн нутгаар цаг агаар олон жилийн дунджаас дулаан байна.
Тодруулж хэлбэл, агаарын температур нэгдүгээр 10 хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар 10 хоногийн эхэн болон сүүлчээр олон жилийн дунджаас 1-3 хэмээр дулаан байх төлөвтэй. Харин хоёрдугаар 10 хоногийн эхэн болон дунд, гуравдугаар 10 хоногийн дунд үед олон жилийн дунджаас 1-3 хэмээр хүйтэн байна.
Зургаадугаар сарын нийлбэр хур тунадас олон жилийн дунджаар 21-39 мм байдаг бол энэ жилд бага тунадас орох төлөв ажиглагджээ.
Нэгдүгээр 10
хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар 10 хоногийн эхэн болон дунд, гуравдугаар
10 хоногийн дунд үед ихэнх нутгаар бороо, зарим газраар түр зуур дуу
цахилгаантай бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.