“Аль-Шабааб” бүлэглэлийнхэн христийн шашинтнуудыг хөнөөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-10-07 11:01:35

НАЙРОБИ. /ВВС/. Лалын “аль-Шабааб” бүлэглэлийнхэн Кенийн зүүн хойд нутагт халдлага үйлдэж, христийн шашинт зургаан хүний амийг хөнөөжээ. Энэ халдлагын зорилго нь христийн шашинтнуудыг тус бүсээс хөөн гаргах зорилготой байв.

Халдагчид шөнө дөлөөр Мандера хотын орон сууцны нэгэн хороолол руу тэсрэх бөмбөг шидэж, буудсан байна. Энэ удаагийн халдлагыг Мандера хотын христийн шашинтнуудыг устгах зорилгоор зохион байгуулалттайгаар үйлдсэн гэдгээ “аль-Шабааб” бүлэглэл радиогоор мэдэгджээ.

Энэ удаагийн халдлага нь лалын шашинтнуудын бүс нутагт амьдардаг христийн шашинтнууд руу чиглэсэн олон аймшигт халдлагуудын нэг нь байлаа.

2014 оны 12 дугаар сард “аль-Шабааб” бүлэглэл лалын шашин шүтдэггүй 38 хүний амийг хөнөөсөн байна. Энэ хэргээс хэдхэн сарын өмнө 28 хүнийг хөнөөсөн хэрэг гарч байжээ.

Лалын шашинтнуудын нутаг дэвсгэрээс энэ шашныг шүтдэггүй хүмүүсийг зайлуулахыг “аль-Шабааб” зорьж байна гэж тус бүлэглэлийн хэвлэлийн төлөөлөгч “ВВС” агентлагт мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ