ӨНӨӨДӨР: Бодит мэдээллийн “Асуу” чатбот ашиглалтад орж буй талаар мэдээлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны
тавдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 15-ны лхагва гарагт болох зарим
үйл явдлын тойм:
09.30-10.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороод хуралдана.
-Засгийн газрын ээлжит
хуралдаан болно.
10.00 цагт: "Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийнэ. Утас: 9900-7925, 9111-7815.
11.30 цагт: “Монгол ньюс” төвд: Монголын ээжүүдийн холбоо хэвлэлийн хурал зарлажээ.
“ЗМ”-ний мэдээллийн төвд:
11.00 цагт: Технологийн “Meedan” компанийн хөгжүүлсэн бодит
мэдээллийн “Асуу” чатбот ашиглалтад орсон талаар сэтгүүл зүйн инновац
хөгжлийн “Үүр төв”, Монголын баримт шалгах төвөөс мэдээлнэ.
11.30 цагт: “Health transformation club” эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааны доголдол, хууль бус үйл ажиллагааны талаар
"Эрүүл мэндийн салбарын дампуурал" сэдвээр хэвлэлийн хурал зарлажээ.
12.00 цагт: Уламжлалт мал аж ахуйд уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах хууль Үндсэн хууль, төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим болон УИХ-ын төсөв
батлах бүрэн эрхэд халдсан талаар иргэдийн төлөөлөл Үндсэн хуулийн цэцэд хандсан
талаар мэдээлнэ.
17.00 цагт: НҮБ-ын суурин зохицуулагчийн газар, Далайд гарцгүй
хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ОУСТ) худалдаа, эрчим хүч,
тээвэр, логистикийн талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслол
болно. Утас: 941-1120.