Хандивлагч орнууд Афганистанд 15.2 тэрбум доллар өгнө

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-10-06 11:48:51

БРЮССЕЛЬ. /Xinhua/. Афганистанд туслах асуудлаарх олон улсын бага хуралд оролцогчид тус улсад 2020 оныг хүртэлх хугацаанд 15.2 тэрбум доллар хандивлахаа мэдэгдлээ.

Афганистанд аюулгүй байдлыг хангаж, ядуурлыг үндсээр нь устгахад туслах зорилгоор 15.2 тэрбум доллар хандивлана гэдгээ Бельгийн нийслэл Брюссель хотноо лхагва гарагт болсон бага хуралд оролцсон 70 гаруй орны төлөөлөгчид мэдэгдсэн байна.

Бага хуралд Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри нар оролцжээ.

А.Гани засгийн газрынхаа хэрэгжүүлж буй бодлогыг тайлбарласан байна. Тэрбээр хэлэхдээ “манай оронд боловсролын хүртээмж аажмаар сайжирч байна. Шинэ улс орныг бий болгох хүчин чармайлт эхнээсээ үр дүнгээ өгч эхэллээ” гэж онцлон дурдаад, тусламж дэмжлэг үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалжээ.

Олон улсын хандивлагчдын өгсөн мөнгөөр аюулгүй байдлаа бэхжүүлж, улс орноо сэргэн мандалтын замд оруулах үүрэг зорилт Афганистаны Засгийн газрын өмнө тулгараад байна.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ