Б.Баярсайхан, З.Мэндсайхан, Д.Очирбат нарыг Төрийн нарийн бичгийн даргаар томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-10-06 10:07:08

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас Б.Баярсайханыг БСШУСЯ-ны, З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны, Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус томилжээ.

Төрийн албаны зөвлөлөөс өнгөрсөн сарын 27-28-нд зарим удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтыг явуулсан.

Ингэхэд ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан Б.Баярсайханыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын, З.Мэндсайханыг Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргын, Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж саналаа Засгийн газарт хүргүүлэхээд байсан юм.

Б.Туул

Холбоотой мэдээ