“Amazon”-ыг үүсгэн байгуулагч Америкийн хоёр дахь баян хүнээр тодорлоо

Дэлхийд | Сонин хачин
nyamtulga@montsame.mn
2016-10-05 14:12:41

ВАШИНГТОН. /NHK/. “Amazon” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жефф Безос АНУ-ын хоёр дахь баян хүн болжээ. Түүний өмнө “Microsoft”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс орсон байна.

Америкийн бизнесийн “Forbes” сэтгүүлд бичсэнээр, Жефф Безос өмнөх жагсаалтаас хоёр шатаар урагшилжээ.

“Forbes” сэтгүүл Америкийн хамгийн баян 400 хүний жагсаалтыг гаргасан байна. Жагсаалтыг “Microsoft”-ыг үүсгэн байгуулагч Билл Гейтс 23 дахь жилдээ тэргүүлжээ. Түүний хөрөнгө 81 тэрбум доллароор үнэлэгдсэн байна.

Харин Жефф Безос 67 тэрбум долларын хөрөнгөтэйгээр удааллаа. Түүний компанийн хувьцааны үнэ өссөнөөр хөрөнгө нь нэмэгджээ. Гуравдугаарт хөрөнгө оруулагч Уоррен Баффет 65.5 тэрбум доллартойгоор орсон бол АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп 121 дүгээр байрнаас 156 дугаар байр руу ухарчээ. Түүний хөрөнгө 3.7 тэрбумаар хэмжигдэж байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ