П.Пүрэвсүрэн: Хүлэмжийн аж ахуйг эрхэлснээр өрхийн орлого тав дахин нэмэгдсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-04-23 10:35:36
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны дөрөвдүгээр сарын 23 /МОНЦАМЭ/ Олон улсын байгууллагад нягтлан бодогчоор ажиллаж байгаад өрхийн тариаланч болсон П.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.


Тэрбээр ковидын хөл хорионы үед жижиг хүлэмжид анх ногоогоо тариалж эхэлжээ. П.Пүрэвсүрэн өөрийн судалгаа, хичээл зүтгэлийн дүнд хөдөө аж ахуйн салбарт амжилттай ажиллаж, УИХ-ын гишүүд, орон нутгийн дэмжлэгээр 6х20 хүлэмж нэмж аван, 30 гаруй төрлийн ногоо, жимс тариалж байна. Тэрээр хавар эрт үрсэлгээгээ бэлдэж түүнийгээ борлуулахаас гадна өөрсдөө тарьдаг байна.  




П.Пүрэвсүрэн хэлэхдээ, “Ганцхан хүлэмжээс хүртэх үр ашиг намрын улиралд 10 орчим сая төгрөг байсан бол хүлэмжээ нэмж ногоо, жимснийнхээ төрлийг олшруулснаар 50 сая төгрөг хүртэл ашиг олох боломж бүрдэж байна. Иймд хүмүүс ажлынхаа хажуугаар заавал өрхийн тариалан эрхэлж сурах хэрэгтэй. Энэ нь нэг талаас хөдөлмөрт дурлах, нөгөө талаас нэмэлт орлого олж болох гарц юм” гэсэн юм.  Тэрбээр “Өвгөдийн булгийн ивээл” ХХК-ийн захирлаар ажиллаж байна. 





Холбоотой мэдээ