ДУНДГОВЬ: “Засаглалын менежмент-Нутгийн хөгжил” удирдах ажилтнуудын зөвлөгөөн эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-04-17 13:43:50
altantogos

Мандалговь, 2024 оны дөрөвдүгээр сарын 17 /МОНЦАМЭ/. “Засаглалын менежмент-Нутгийн хөгжил” Дундговь аймгийн удирдах ажилтнуудын зөвлөгөөн өнөөдөр Мандалговь хотод эхэллээ.


Зөвлөгөөнд аймгийн ИТХ, ЗДТГ-ын хэлтэс агентлаг, 15 сумын удирдлага, санхүүгийн албаны дарга, нийгмийн бодлогын мэргэжилтэн 300 орчим хүн оролцож байна.


Тус зөвлөгөөнөөр төсөв, хөрөнгө оруулалт,  цахим шилжилт, бүсчилсэн хөгжил, төрийн албаны шинэчлэл, УИХ-ын сонгууль зохион байгуулах зэрэг үйл ажиллагаатай холбоотой хууль дүрэм, журам, тэдгээрийн хэрэгжилт, анхаарах асуудлуудын хүрээнд илтгэл, мэдээлэл хийж байна. 


Түүнчлэн 2024 оныг Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын жил болгон зарласантай холбогдуулан жилийн хүрээнд хийх ажил, анхаарах асуудал, Дотоод аудитын үр нөлөө, цаашдын чиг хандлага, 2023 оны төсөв захирагч нарын санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлт зэрэг төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, үр дүн, цаашид үйл ажиллагааг сайжруулах тухай хэлэлцэнэ.


Зөвлөгөөн 2 өдөр үргэлжлэх ба маргааш салбар салбарын хуралдаан болж, харилцан туршлага солилцох юм. 





Холбоотой мэдээ