Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулах соёл, урлагийн арга хэмжээг өргөжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2024-04-16 13:11:49

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар болон албаныхантай уулзаж Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулах соёл, урлагийн арга хэмжээний талаар ярилцав. 


Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг "Монголд зочлох жил" болгон зарлаж улс орноо олон улсад сурталчлах нэгдсэн бодлого, уриа үг, бэлгэ тэмдэгтэй байхаас гадна соёлын өв, онцлогийг харуулсан аялал жуулчлалын жилийн хуанли гарган ажиллаж буй. Энэ хүрээнд жуулчдад зориулсан аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэхээр соёл, урлагийн байгууллагууд "Дээлтэй монгол", "Соёлын наадам" тэргүүтэй 15 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 

Иймд уулзалтаар нийслэлийн удирдлагуудтай хамтран ажиллаж, харилцан дэмжлэг үзүүлж, соёлын орчин, орон зайг нэмэгдүүлэх, олон талт үйл ажиллагааг идэвхжүүлэх, салбар дундын уялдааг хангаж олон нийтэд зориулсан дээрх арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх асуудлаар ярилцаж, санал солилцов.

Холбоотой мэдээ