Олон улсын бүжгийн "А" зэрэглэлийн уралдаанаас монгол бүжигчид алтан медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-16 09:38:46

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Япон улсад ЮНЕСКО-гоос зохион байгуулсан бүжгийн "А" зэрэглэлийн олон улсын уралдаанаас Монголын уран бүтээлчид алт, хүрэл медаль хүртжээ.


Тодруулбал, тус тэмцээнд оролцсон Э.Амаржаргал болон Г.Түмэннасан нар хослол бүжгийн төрөлд алтан медаль хүртсэн байна. Тэд М.Мөнгөнцэцэгийн дэглэлт, Д.Ганпүрэвийн хөгжим “Эх биелгээ” бүтээлээр дээрх амжилтыг үзүүлсэн юм.

Харин гоцлол бүжгийн төрөлд Э.Амаржаргал бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэгийн дэглэлт “Тамган биелгээ”-гээр хүрэл, бүжигчин Г.Түмэннасан “Өнцөг бий /биелгээ/" бүтээлээр хүрэл медаль хүртсэн байна.


Э.Амаржаргал нь Завхан аймаг дахь “Амка дэнс” төвийг үүсгэн байгуулагч, “Мөнгөн мод 2023” наадмын шилдэг бүжигчний шагналтан юм. Харин Г.Түмэннасангийн хувьд үндэсний урлагийн “Түмэн эх” чуулгын бүжигчин ажээ.


Харин бүжиг дэглээч Мөнхбадрахын Мөнгөнцэцэгийн хувьд, Юнескогийн бүжгийн зөвлөлөөс олон улсын бүжгийн уралдаануудад үзүүлсэн амжилтаар нь шалгаруулдаг "Дэлхийн шилдэг 10 бүжиг дэглээч"-ээр 2022 онд  шалгарч байсан юм.  




Холбоотой мэдээ