Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Х.Булгантуяа Сэлэнгэ аймагт ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар,
2024 оны дөрөвдүгээр сарын 8 /МОНЦАМЭ/. Хөдөлмөр,
нийгмийн хамгааллын сайд, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн дэд тэргүүн
Х.Булгантуяа яамны холбогдох албан хаагчдын хамт Сэлэнгэ аймагт ажиллаж байна.
Тэрбээр аймгийн Засаг дарга,
Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн Н.Лхагвадорж, аймгийн Засаг даргын удирдлагын
баг, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүд, Хүүхэд, гэр бүлийн хөгжил,
хамгааллын газрын албан хаагчид болон холбогдох байгууллагын удирдлагуудтай
уулзлаа.
Уулзалтын хүрээнд цаг үеийн
нөхцөл байдалтай холбогдуулан хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлэх
зарим ажлын талаар үүрэг, чиглэл өгөв.
Мөн хуулийн дагуу хэргийг
шуурхай шийдвэрлэхийн хажуугаар хохирогч хүүхдийн болон гэр бүлийн сэтгэлзүй,
аюулгүй байдлыг сайтар анхаарч, хүүхдийн эрх ашгийг хамгаалж ажиллахыг
онцгойлон анхаарууллаа.