"Эрдэнэт" үйлдвэрийн асуудлаар дүгнэлт гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-10-04 12:34:24

“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбоотой асуудлыг нягтлах Ажлын хэсэг дүгнэлт гаргажээ.

Энэ оны 6 дугаар сард "Эрдэнэт" үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч ОХУ-ын "Ростек" компани өөрийн эзэмшлийн хувийг Монголын “Монгол зэс” компанид худалдсан. Гэвч уг худалдаа ямар журам, хэлцлээр хэрхэн өрнөсөн, хууль журмын дагуу байсан эсэх талаар шүүмжлэл өрнөж, улмаар уг асуудлыг судалж, нягтлах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. УИХ-аас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Засгийн газраас байгуулсан уг ажлын хэсэг 7 дугаар сард ажлаа эхэлж, өнгөрөгч долоо хоногийн сүүлээр дүгнэлт гаргасан байна. 

Дүгнэлтийг маргааш болох Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, улмаар УИХ-д танилцуулах аж.   

Н.Туяа

Гэрэл зургийг Н.Батбаяр

 

Холбоотой мэдээ