Залуус өөрийн нэрэмжит төгөлтэй болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2016-10-04 11:36:44

Энэ сарын 8-ны өдөр буюу Бүх нийтийн мод тарих өдрөөр Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн төв биржийнхэн өөрийн нэрэмжит төгөл байгуулахаар болжээ.

Залуус Баянзүрх дүүргийн Дарь-Эхэд шинээр байгуулж буй 132 дугаар бага сургуулийн хашаанд мод тарих гэнэ. Үүгээрээ залуучууд мод тарих үйлсэд бусдыгаа уриалаад зогсохгүй, ирээдүй хойч болсон хүүхэд багачууддаа ногоон орчин, ногоон ирээдүйг бэлэглэж байгаа аж. 

Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Энэ өдөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалах, түүнийгээ амьдралын хэв маяг болгон хэвшүүлэн сурталчилдаг уламжлалтай.

 

Б.Туул

Холбоотой мэдээ