Чөлөөт бөхийн Азийн аваргад зодоглох бөхчүүдийн нэр тодорчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-04-04 10:15:14

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн долоо хоногийн дараа Киргизстаны Бишкек хотноо эхэлнэ.


Сонгомол барилдаан, эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн 30 жинд 366 бөх өрсөлдөхөөр мэдүүлэг өгчээ. Манай улсаас эрэгтэйчүүдийн 57 кг-д олон улсын хэмжээний мастер З.Занабазар, 61 кг-д Э.Энхболд, 65 кг-д гавьяат тамирчин Т.Тулга, 70 кг-д Ц.Чинзориг, 74 кг-д Б.Батбаяр, 79 кг-д Э.Бямбадорж, 86 кг-д Н.Батбилгүүн, 92 кг-д Д.Батзул, 97 кг-д Ө.Батзул, 125 кг-д Б.Одгэрэл нар барилдана.


Тэгвэл эмэгтэйчүүдийн 50 кг-д гавьяат тамирчин Д.Отгонжаргал, залуу мастер М.Мөнхгэрэл нарын нэгийг барилдуулах тул хоёр нэр мэдүүлэгт өгчээ. 53 кг-д Ч.Отгонтуяа, 55 кг-д М.Дөлгөөн, 57 кг-д Э.Гантуяа, 59 кг-д Б.Анударь, 62 кг-д гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 65 кг-д Т.Энхжин, 68 кг-д Э.Дэлгэрмаа, 72 кг-д З.Болортунгалаг, 76 кг-д Н.Загардулам нарыг өрсөлдүүлэх юм байна.


Энэхүү тэмцээнээс ердөө гурав хоногийн дараа Бишкект олимпын эрхийн тэмцээн болох бөгөөд манай улсаас насанд хүрэгчдийн улсын аваргын олимпын жингүүдэд түрүүлсэн тамирчид оролцох юм. 



Холбоотой мэдээ