СЭЛЭНГЭ: Алба хаагчид хээрийн дадлага сургуульд хамрагдлаа

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-03 13:07:47

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид хээрийн дадлага сургуульд хамрагджээ.

 

Алба хаагчдын мэдлэг чадварыг нэмэгдүүлэх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтуудын нэг бол энэхүү хээрийн дадлага сургууль юм.

 

Алба хаагчдыг “Яаралтай цуглар” дохиогоор цуглуулж, бэлтгэл, бэлэн байдлыг шалгаснаар энэхүү хээрийн дадлага сургууль эхэлсэн байна.

 

Сургуулийн хүрээнд алба хаагчид 2 бүлэгт хуваагдан цагийн байдлын дагуу үүрэг гүйцэтгэн ажиллажээ.

 

GPS багаж ашиглан координатаар байршил тогтоох, нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх,



тулгуур багаж ашиглан нэрвэгдэгчийг татан гаргах зэрэг дадлагыг хийсэн байна.

 

Онцгой байдлын алба хаагчдын өдөр тутмын ажилд тохиолддог дээрх эрсдэлүүдэд тэд үргэлж бэлэн, хамгаалагч байсаар ирсэний нэг үзүүлэлт бол энэхүү дадлага сургуулийн үр дүн хэмээн онцгойчууд хэлсэн юм.