УИХ-ын дарга М.Энхболд гурван аймагт ажиллана
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын дарга М.Энхболд энэ сарын 04-05-ны өдөр Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймагт ажиллана.
УИХ-ын дарга орон нутгийн томилолтоо Баянхонгор аймгаас эхлэх бөгөөд аймгийн удирдлагуудтай уулзан, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцан, цаг үеийн нөхцөл байдалтай танилцах юм. Түүнчлэн Баянхонгор аймгийн зарим байгууллагын үйл ажиллагаатай танилцан, иргэд хөдөлмөрчидтэй уулзаж Улсын Их Хурлын үйл ажиллагаа, баталсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл хийхээр төлөвлөжээ.
Үргэлжлүүлэн УИХ-ын дарга Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод ажиллан, УИХ-ын үйл ажиллагаа, батлагдсан хууль тогтоомжийн талаар аймгийн иргэдэд танилцуулах юм. Мөн Архангай аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцана.
УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд болон албаны бусад хүмүүс ажиллах юм байна.
Н.Туяа